СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-ын Засгийн газраас иргэддээ бэлэн мөнгө, купон, эрхийн бичиг олгохоор төлөвлөжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

БНСУ-ын Засгийн газар коронавирусийн талаар өнгөрсөн даваа гарагт мэдээлжээ. Мөн БНСУ-ын бага орлоготой 14 сая өрхөд тусламж үзүүлэхийн тулд 9.1 их наяд воны тусламжийн багц гаргахаар төлөвлөөд байгаа юм байна. Энэ хүрээнд дөрөв болон түүнээс дээш гишүүнтэй, орлогын түвшин бага өрх тус бүрт нэг сая вон олгохоор төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн дундаас доогуур орлоготой нэг гишүүнтэй өрхөд 400, хоёр гишүүнтэй өрхөд 600, гурван гишүүнтэй гэр бүлд 800 мянган вон олгох юм байна. Тус улсын Сангийн сайд Хон Нам Ки Засгийн газраас хямралыг дуусах хүртэл бүх нөөцөө дайчилж, шийдэмгий, хурдан ажиллах үүрэг өгсөн гэдгийг онцлоод хүмүүст шаардлагатай тохиолдолд нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Хон Нам Кигийн мэдээлснээр, мөнгөний оронд дэлгүүрийн купон эсвэл эрхийн бичиг авч болох аж. Засгийн газар нэмэлт төсвийн хуулийн төслийг Үндэсний ассамблейд ойрын хугацаанд өргөн барих бөгөөд парламент 11.7 их наяд воны төсвийн төлөвлөгөөг хэдийн баталсан байна. БНСУ-д халдварын улмаас байсан бөгөөд тус улсад нийт 9661 хүн халдвар авчээ.

Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr/www/nation/2020/03/356_287056.html

Ц.Даваасамбуу

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.