Коронавирус халдварт тахал дэлхийг нөмөрч олон сая хүүхэд хорио цээрийн дэглэмд орсон билээ. Тэдгээр сая сая хүүхдийг хөгжөөж, аз жаргал бэлэглэхийн тулд Teddy баавгайн эрэлд гарч эхэлжээ.
Эцэг эхчүүдийн хамт алхаж буй хүүхдүүдийн замд, гэрийнх нь цонхон дээр чихмэл бамбарууш, тоглоом тавьж тэднийг баярлуулах аян үргэлжилж байна. Их Британийн зохиолч Майкл Розены “Бид Teddy баавгайн эрэлд гарч байна” номоос сэдэвлэн аяныг санаачилжээ.
Их Британиас гадна Америк, Шинэ Зеланд, Австрали, Индонези, Финлянд зэрэг улсууд аянд нэгдсэн байна. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн Веллингтон дахь гэрийнхээ цонхон дээр хоёр ширхэг Teddy баавгай тавьж аянд нэгдсэнээ илэрхийлжээ.
Эх сурвалж: ВВС