СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бөөгнөрөл үүсгэж болохгүй ч ахмадууд хөнгөлөлттэй эмэнд дугаарласаар...

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Сард хоёр удаа хөнгөлөлттэй үнээр буюу Эрүүл мэндийн даатгалаар эм олгодог. Өнөөдөр /2020.04.01/ хөнгөлөлттэй үнээр эм олгодог өдөр аж. Ахмадууд тогтмол хэрэглэдэг даралт, зүрх судасны эмээ хөнгөлөлттэй үнээр авахын тулд сар бүр эмийн сангуудын гадаад дугаарлаж зогсдог дүр зураг одоо ч хэвээр байна.

Үүнээс үүдэн ахмадууда хөнгөлөлттэй эмээ авахын тулд өглөөний 06, 07 цагаас эхлээд эмийн сангууд дээр бөөгнөрөл үүсгэжээ.

Уг нь даатгуулагч эмчийн бичсэн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмээс хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч хөнгөлөлттэй эмийн жагсаалтад бүртгэлтэй эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий эмийн сангаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.