СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-04-01

Манай улс антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарим оронд антибиотикийн хэрэглээ хэт өндөр байгааг анхааруулжээ. Тус байгууллага дэлхийн улс орнуудын антибиотикийн хэрэглээнд тулгуурлан судалгаа хийж үзэхэд улс орнуудын хэрэглээ асар ялгаатай байгаа нь тогтоогдсон байна. аж.

Харин Бурунди Улсад 1000 хүнд өдөрт дунджаар 4.4 тун ногдож байгаа нь манай улстай харьцуулахад 16 дахин бага байгаа юм. Европын орнуудын хувьд энэ үзүүлэлт дунджаар 1000 хүнд 17.9 тун байгаа боловч хэрэглээний ихээхэн ялгаа ажиглагджээ. Тухайлбал, Грект 1000 хүнд өдөрт 33.85 тун ногдож байгаа бол Орост 14.82 тун, Буркина-Фасод 13.78, Танзанид 27.29 тун байгаа аж. Түүнчлэн Иран 38.78, Судан 35.29 тунг хэрэглэдэг байна.

Үүнээс харахад, зарим улс антибиотикийг чихэр шиг хэрэглэж байхад зарим улсад маш бага байгаа юм. Харин иргэний дайн, мөргөлдөөн газар авсан болон Африкийн зарим ядуу буурай оронд антибиотикийн хэрэглээ, хүрэлцээ маш бага байна. 1920-иод оны үеэс антибиотикийг дэлхий дахинд уушгины хатгалгаа, сүрьеэ, менингит зэрэг бактериар үүсгэгдсэн өвчнийг эмчлэхэд өргөнөөр хэрэглэх болсон. Гэвч сүүлийн жилүүдэд өвчин үүсгэгч бактери нь антибиотикт тэсвэртэй болж, хамгийн үр дүнтэйд тооцогддог байсан эм бэлдмэлүүд ч нөлөөлөхөө болиод байгаа.

Тэгвэл энэ бүхэн дөнгөж эхлэл бөгөөд цаашдаа бүхий л вирус эмэнд тэсвэртэй болж, анагаах ухаан хөгжөөгүй балар эртний үедээ эргэж очно гэсэн аймшигтай таамаглалыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Антибиотикт тэсвэртэй вирусийн эсрэг одооноос тэмцэж эхлэхгүй бол 2050 он гэхэд жилд 10.3 сая буюу гурван секунд тутамд нэг хүн вирусийн гаралтай өвчнөөр амиа алдана гэсэн судалгааг тус байгууллагаас гаргажээ. Түүнчлэн антибиотикийн хэт их болон буруу хэрэглээ нь өвчин үүсгэгч бактерийн антибиотикт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, уушгины хатгалгаа зэрэг нянгаар үүсгэгч өвчнийг эдгээх боломжгүй болох эрсдэлтэй аж. Иймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шаардлагагүй тохиолдолд антибиотик хэрэглэхгүй байхыг анхааруулжээ.

Эх сурвалж: https://www.usnews.com/news/best-countries/slideshows/top-10-countries-consuming-the-most-antibiotics

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.