Гаалийн ерөнхий газраас энэ оны нэгдүгээр улирлын гадаад худалдааны барааны импортын статистик мэдээллийг хүргэлээ. Энэ сарын 31-ны байдлаар нийт импорт 1211.1 сая ам.доллар байсан бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.2 хувиар буурчээ.
Хүнсний бүтээгдэхүүний импорт өмнөх оноос 3.4 сая ам.доллараар буюу 2.7 хувиар өсжээ. Харин эрдэс бүтээгдэхүүн өмнөх оноос 19.5 сая ам.доллар буюу 6.3 хувиар буурсан бол автомашин, машин техник өмнөх оноос 87.1 сая ам.доллар буюу 16.7 хувиар буурсан байна.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 12 сая 23 мянган ширхэг амны хаалт, 37 506 ширхэг коронавирусийн оношлуур, 9695 ширхэг хамгаалалтын иж бүрэн хувцас, 4649.2 мянган ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг импортоор оруулж иржээ.
Гадаад худалдааны экспорт энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 34.4 хувиар буурсан байна. Мэдээж коронавирусийн улмаас хил хаагдсантай холбогдуулан экспортын хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Гаалийн байгууллага 2020 оны гуравдугаар сард нийт 77 зөрчил илрүүлжээ. Үүнээс зөрчлийн нэг хэрэг үүсгээд байна. Дээрх зөрчлүүдэд нийт 63.07 сая төгрөгийн торгууль ногдуулж, 93.45 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна.
2020 оны гуравдугаар сарын 3-нд Канад улсын иргэн алт байж болзошгүй 31.3 грамм шар өнгийн металлыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийн завдсан зөрчлийг Буянт ухаа дахь гаалийн газар илрүүлжээ.
БООМТ
Шивээ хүрэн гаалийн газар: 2020.03.28-наас эхэлж, 134 тээврийн хэрэгслээр 12921.4 тонн нүүрс экспортолсон.
Замын-Үүд гаалийн газар: 2020.03.03-наас эхэлж, 574 тээврийн хэрэгслээр 42900.7 тн нүүрс, 9928.6 тн төмрийн хүдэр экспортолсон.
Гашуун-Сухайт гаалийн газар: 2020.03.21-нээс эхэлж, 274 тээврийн хэрэгслээр 31874.9 тн нүүрс, 372 тээврийн хэрэгслээр 12640.6 тн зэсийн баяжмал экспортолсон.
Сэлэнгэй аймаг дахь гаалийн газар: 2020.03.18-наас УБГГ-ын гаалийн хяналтад 211 тээврийн хэрэгслээр /үүнээс ТИРтэй 67, ТИРгүй 144 тээврийн хэрэгсэл/ 12.221 сая тн ачааг илгээсэн.
Сайншанд гаалийн газар: Ханги дахь боомтоор 2020.03.26-наас эхэлж, 28 тээврийн хэрэгслээр 2284.4 тн нүүрс, 10 тээврийн хэрэгслээр 973.55 тн төмрийн хүдэр экспортолсон.