СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-04-01

С.Чинзориг: Зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, бичилт хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт коронавирусийн эсрэг авах долоон арга хэмжээний талаар танилцуулсан. Ингэхдээ аж, ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл чөлөөлж, орлогын албан татвар авахгүй байх шийдвэр гаргасан. Мөн өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш үйл ажиллагаа нь доголдож, орлого нь тасарсан хувийн хэвшлийн ажлын байрыг хадгалах зорилгоор ажилтнуудад нь сар бүр 200 мянган төгрөг олгохоо мэдэгдсэн. Энэ бүх арга хэмжээнд нийт 5.1 тэрбум төгрөг төсөвлөөд буй. Үүнтэй холбоотой иргэдийн дунд зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийх үү гэх эргэлзээ үүсжээ.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “Засгийн газрын шийдвэрээр ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байгаа. Ингэхдээ ажилтныг зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, бичилт хийх арга хэмжээ авна. Ажилтан тэтгэвэрт гарахад зургаан сар нь шимтгэл төлөөгүй тасарснаар ажилтны нийгмийн хамгааллыг дордуулж болохгүй. Мөн ” хэмээв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.