СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод 7-9 хэм дулаан байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Цэлмэг. Зөөлөн салхитай. 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: Энэ сарын 5-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно, бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи их төлөв баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.