Хэдий тааламжгүй байдалд байгаа ч дэлхий өнцөг булан бүрийн хүмүүс төрөл бүрийн челленжид нэгдэж коронавирусийн эсрэг инээд хөөрөөр тэмцэж байна.
Tiktok-ийн эх сурвалж InStyle-д мэдээлснээр гуравдугаар сарын 9-нөөс хойш өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчид долоо хоногт 13 хувиар өссөн байна. Хөл хорион дахь уйтгар гунигаа хүмүүс Tiktok-оор дамжуулан тайлж байгаа аж. Уг апп нь олон хүмүүст коронавирусийн тахлын үеэр сэтгэлээ сэргээн, анхаарлаа сарниулах боломж олгож байгаа бөгөөд гуравдугаар сараас эхлэн Tiktok дээрх бичлэгүүд илүү хөнгөн, хүртээмжтэй болсон байна.
Төрөл төрлийн бүжгийн челленжийн хажуугаар карантинд уйдсан хүмүүс үсний засалтаа эрс өөрчлөх челленжид оролцож эхэлжээ. Мөн хүнд нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд ч бас Tiktok челленжүүдэд оролцож, эерэг байхыг хичээж байна. Гар барихын оронд Tiktok-ийн "Oh na na" бүжиг зарим эмнэлгүүдийн мэндчилгээний шинэ хэлбэр болжээ.
Эх сурвалж: instyle.com, cnbc.com