СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТОЗН-ын даргаар А.Батдоржийг бүртгэжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд, тус намын Бага хурлаас гишүүдийн олонхийн саналаар А.Батдоржийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэжээ. 

Их эв намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх мөн хэлэлцээд, тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хууль зөрчөөгүй хэмээн үзэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.