СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-03-31

Улаанбаатар хотыг "Ковид-19" халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үнэлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хуралдуулж байна. Онцгой нөхцөлийн дэглэмтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох байгууллагын зөвлөмжийг мөрдөж, хурлынхаа явцыг цахимаар дамжуулж байгаа билээ.
Хуралдааны эхэнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо. “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар танилцуулав.

Өнөөдрийн байдлаар 1239 иргэнийг тусгаарлан, хяналтдаа байлгаж буй аж. . Иймээс өвчлөл гарсан үед хэрхэн ажиллах төлөвлөгөө гарган ажиллаж байгааг онцолсон.

Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын зам, томоохон зах, худалдааны төвийн орчим, үерийн ус зайлуулах далан сувгийг тогтмол халдваргүйжүүлж байгаа ажээ. Гэрээт 37 аж ахуйн нэгж өнгөрсөн хугацаанд 18 мянга гаруй цэгт ариутгал хийсэн байна. Түүнчлэн үйлчилгээний 32704 газарт хяналт шалгалт хийж, хорио цээрийн дэглэм зөрчсөн зарим газруудын зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авчээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан . Гараа тогтмол угааж, ариутгах, амны хаалт зүүх, олны хөлийн газраар зорчихгүй байх нь чухал. Нийслэлийн ИТХ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Холбогдох шийдвэр гаргахад хэзээд бэлэн” гэсэн юм.
Танилцуулга мэдээллийг сонсоод Тэргүүлэгчид “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталлаа. Тогтоолоор нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын дарга нарт “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх шашны байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих”-ыг үүрэг болгов.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.