СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-31

Я.Буянжаргал: Тусгаарлагдсан иргэдээ таван одтой буудалд байрлуулсан улс манайхаас өөр байхгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Энэ мэдээллийг өнөөдөр /2020-03-31/ ЭМЯ-ны мэдээлэл дээр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал хийсэн юм.

Тэрээр "Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 2310 иргэн байна. Эдгэрсэн хоёр хүнийг тусгаарлах байранд байрлуулж байна. Дээрх хүмүүс 310 эмч эмнэлгийн ажилтнууд тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Монгол Улсын хэмжээнд 94,070 жирэмсэн эмэгтэй, 357 мянган 0-5 хүртэлх насны хүүхэд 106 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа. Эдгээр хүнийг хяналтандаа байлгаж байгаа. Эрүүл мэндийн ажилтнуудад хамгаалах хувцас хэрэглэлийг хэрхэн өмсөх, ашиглах зааврыг өгөөд явж байна.

Нэг зүйлийг онцолж хэлэхэд тусгаарлах байранд 44 жирэмсэн эмэгтэй, даралт ихтэй 110, чихрийн шижинтэй 33 хүн байна. Эдгээр хүмүүст резидент эмч нар тусламж үйлчилгээ үзүүлсээр байгаа.

Тусгаарлах байранд байгаа иргэдээс ирж буй гомдол мэдээллийн агуулгыг танилцуулахад “Нохойн хоол өгч байна. Хоол амтгүй байна. Өрөө жижигхэн байна” гэсэн байна. .

Өнөөдөр эмчээрээ хоолоо зөөлгөж байгаа улс байхгүй, эмчийнхээ өөдөөс талх шидэж байгаа орон гэж байхгүй. 

Тийм байхад авир араншингаа татахыг та бүхнээс гуйж байна. Та бүхнийг уурлахаар, шаардлага тавихаар хугацаанаас нь өмнө тусгаарлалтаас гаргахгүй. Тиймээс нийтийн эрүүл мэндийн төлөө дэг журамтай оролцохыг уриалж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.