СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

eSport-оор $48000 ам.доллар олсон монгол хүү

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Эркастын шилдэг тоглолтын бичлэг

Global Offensive тоглоом анх 2012 онд гарснаас хойш мэргэжлийн тэмцээнүүдэд өрсөлдсөн 110 орноос Монгол Улс нийт 53 тоглогчдын 232 мянган ам.доллароор 35 дугаар байрт жагсжээ.

Эдгээр тоглогчдоос орлогоороо нэгт жагсаж буй “erkast” буюу Гантулгын Эрдэнэцогт нь 2016 оноос хойш 49 тэмцээнд оролцож нийт 48,651 ам.доллар хожоод байгаа аж. Тэрээр нийт мөнгөний 50-иас дээш хувийг хувиараа тоглон хожсон бол Австралийн Grayhound Gaming багт тоглохдоо 10 мянга гаруй доллар хожжээ.

Түүний онцлох амжилтаас дурдвал 2019 онд Берлин хотод зохион байгуулагдсан Asia Minor Championship-д Grayhound Gaming багаараа нэгт оржээ. Олон шатны 12 тэмцээнээс хожил авсан тэрээр Монголыг төлөөлөн Major-т оролцсон анхны тоглогч болоод байгаа юм.

Одоо тэрээр Монголын Tiger багт тоглож байгаа бөгөөд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх тов нь гарчээ.

ESL One Rio 2020 CS:GO Major буюу дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ази болон дэлхийн шатанд шалгарах хоёр эрхийн төлөө Зүүн Азийн шилдэг найман баг өрсөлдсөнөөс хоёуланг нь Монголын Tiger болон Mazaalai багууд авчээ. CS:GO-ийн хамгийн нэр хүндтэй уг тэмцээнд Minor буюу Азийн аварга шалгаруулах шатанд амжилттай оролцвол цаашлаад дэлхийн шатанд өрсөлдөх боломжтой болох юм.

Бразилын Рио хотод таван сарын үед зохион байгуулагдах байсан уг тэмцээн коронавирусийн улмаас арваннэгдүгээр сар хүртэл хойшилсон ч шагналын сан нь хоёр дахин нэмэгдэж хоёр сая доллар болсон байна.

Эх сурвалж: esportsearnings.com, Newmeta Esports

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.