СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Л.Наранбаатарын гүтгэх зөрчилд оногдуулсан торгуулийг хэрэгсэхгүй болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх иргэн Л.Наранбаатарт эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан хоёр сая төгрөгийн торгох шийтгэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тус шүүх хэргийг хянан хэлэлцэх явцдаа Л.Наранбаатарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулсан нь үндэслэлтэй хэдий ч 2020 оны 01 дүгээр сарын 10-нд батлагдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиас гүтгэх зөрчилд оноодог хоёр сая төгрөгийн торгуулийг хассан тул хүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж Л.Наранбаатарт оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, иргэн Л.Наранбаатар нь АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан боловч Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу торгох шийтгэл авахгүйгээр хэргээс мултарлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.