СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайландын хаан 20 татвар эмийн хамт тусгаарлагджээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Тайланд улсын 67 настай хаан Маха Важиралонгкорны хувийн амьдрал хэзээнээсээ олны анхаарлын төвд байдаг билээ. Тэгвэл халдварт тахал дэлхийн нийтийг хамарч буй үед эзэн хаан 20 татвар эмийн хамт ХБНГУ-ын тансаг зэрэглэлийн зочид буудалд тусгаарлагджээ.

Хаан Важиралонгкорн Германы Альпийн нурууны амралт сувиллын тосгон дахь Grand Hotel Sonnenbichl-ыг тусгай зөвшөөрлөөр бүхэлд нь захиалан авсан байна. .  

Зарим эх сурвалжуудад эзэн хаан татвар эмс, бараа бологчдын хамт томоохон хэмжээний үдэшлэг зохион байгуулахаар ирсэн боловч тэднийг дагалдаж байсан 119 хүнийг Тайланд руу албадан буцаасан байна. Хааны дөрөв дэх эхнэр онгоцны үйлчлэгч асан Сутида Тиджай хамт байгаа эсэх нь тодорхойгүй ажээ.

. Германы хэвлэлд энэ тухай мэдээлэл тавигдсанаас хойш 24 цагийн дотор “Бидэнд яагаад эзэн хаан хэрэгтэй вэ” гэсэн хаштагийг Твиттер хуудсанд 1,2 сая удаа ашиглажээ. Хаан хоёрдугаар сараас хойш олон нийтийн өмнө харагдаагүй ба улс оронд нь коронавирусийн 1,500 гаруй тохиолдол бүртгэгдэж, 10 иргэн нас бараад байна.

Эх сурвалж: New York Post

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.