БНСУ-ын “Кореан Эйр” авиа компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдох Улс орныхоо нэр хүндийг шившиг болгосон ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарт “Ялгаварлыг хариуцлагажуулъя” нэгдлийн гишүүд өнөөдөр өглөө.
“Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлийн гишүүн
Д.Одбаяр өөрийгөө хэлмэгдсэн хэмээн өмгөөлж сонинд ярилцлага өгсөн байсан. Тэр хүн хэлмэгдсэн нь үнэн юм бол яах гэж өндөр төлбөр торгуулийг төлсөн юм. Гэтэл тэр хүн даргын ажлаа өгсөн нэр зүүгээд цэцийн гишүүнээр ажилласаар байна. Ингэж болохгүй. Ард түмнээсээ уучлалт гуйж, цэцийн гишүүний ажлаа ч бас өгөх ёстой. Олон нийтийн хэвлэл мэдээллийн өмнө бөхийж, уучлалт гуйх ёстой.
Д.Одбаяр ҮХЦ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөх төдийгүй улс орныхоо нэр хүндийг гутаасан хариуцлагаа ч хүлээх ёстой. Зөвхөн даргын албан тушаалаасаа буугаад, асуудлыг мартагнуулж байгаад цэцийн гишүүнээр үлдэнэ гэж байхгүй. Бид ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг цэцийн гишүүнээс огцруулах шаардлагыг холбогдох дээд байгууллагад нь хүргүүлэхэд ийм хариу ирсэн.
Уг шаардлагын хариуд “Та бүхний шаардлагад Д.Одбаяр ард түмнээсээ уучлалт гуйх ёстой гэсэн байна. Энэ хүн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Мөн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа уучлалт гуйсан байгаа гэж хэлээд Өдрийн сонины тухайн өдрийн дугаарыг хуулбарыг өгч доромжилсон. Үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй гэв.