Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух иргэн нь өнгөрсөн оны аравдугаар сард 10 настай дагавар охиноо хүчиндсэн хэргийг тус сум дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, найман жилийн хорих ялаар шийтгэж, хаалттай хорих байгууллагад ял эдлүүлэхээр болжээ.
Мөн тус аймгийн Эрдэнэ суманд 13 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орж, жирэмсэн болгосон этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ. Мөн иргэн Б нь 15 настай дагавар охиноо гурван удаагийн үйлдлээр хүчиндэхийг завдсан хэргийг шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн нэг дэх хэсгийг журамлан, 12.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар зургаан жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр болжээ.