СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ДЭМБ: Ковид-19 агаар дуслын замаар халдаж байгаа нь батлагдаагүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхийн нийтийг хамарч 200 улс, тусгай бүсэд 784,000 тохиолдол илэрч, 37,700 хүн нас барсан Ковид-19 коронавирусийн тархалтаас хамгаалахын тулд гараа тогтмол угаах, хоорондоо нэг метрээс илүү ойртохгүй байх, олон хүн цугласан газар очихгүй байх зэргийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зааварчилж байгаа юм.

Харин зарим улс оронд халдварт тахлаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг зөвлөж байгаа бол зарим оронд амны хаалт вирусийн халдвараас сэргийлж чадахгүй гэж үзэж байна. Учир нь Ковид-19 цар тахал нь агаар дуслын замаар бус халдварласан өвчтөн ханиах, найтаах, ярих зэрэгт амны хөндийгөөс гарах шүлсээр дамжин аливаа зүйлийн гадаргууд тогтож, түүгээр хүрэлцэж халдварлаж байна гэжээ.

Амны хаалт коронавирусээс хамгаалж чадах эсэхийг ДЭМБ-ын Нянгийн эсрэг тэсвэртэй байдлын газрын дэд захирал доктор Ханан Балки тайлбарласан байна. Тэрээр одоогоор коронавирус агаар дуслын замаар халдаж байгаа гэдгийг нотлох баримт олдоогүй учир ДЭМБ өөрсдийн гаргасан зааварчилгааг сахин мөрдөнө гэжээ.

Түүнчлэн коронавирусээр халдварлаж эмнэлэгт байгаа өвчтөнүүд ханиах найтаах зэргээр ойрын хамааралтай хүнээс халдсан бөгөөд хэрэв агаараар халдварладаг байсан бол өвчлөгсөд өвдөхөөсөө өмнө хэн нэгэнтэй холбоогүй байсан тохиолдлуудыг илрүүлэх байсан гэжээ. Гэхдээ одоогоор тийм тохиолдол гараагүй. Халдвар авсан хүмүүс бүгд ханиалгаж, найтааж байсан хүмүүстэй ойр байсан гэдгийг ДЭМБ-ын төлөөлөгч хэлсэн байна.

Эх сурвалж: NPR 24

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.