СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японд ирсэн аяллын усан онгоцон дээр шинэ коронавирус тархжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Японы Ёкохамад ирсэн Диамонд Принцесс аяллын усан онгоцон дээр байгаа 10 хүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авсныг тогтоогоод байна. Аяллын хөлөг онгоцон дээр зорчсон 3,700 орчим хүний 300 орчим нь вирусын халдвар авсан байж болзошгүй гэж үзэж шинжилгээ хийсэн учир халдвар авсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг сэрэмжлүүлжээ.

Диамонд Принцесс хөлөг дээр байсан Хонконгийн иргэн 80 настай эрэгтэй өвдөж, шинэ коронавирусийн халдвар авсныг тогтоосны дараа бусад зорчигчдыг шалгаж эхэлсэн байна. Х.

Хятадад 490 хүн амиа алдаж, 24,300 гаруй хүн халдварлаад байгаа коронавирус анх илэрсэн Хонконгийн иргэн аль эрт халдварласан байсан ч далд үедээ мэдэгдээгүй учир усан онгоцонд суусан байжээ. Усан онгоцны зорчигчдыг даваа гарагт шалгаж эхэлсэн ба мягмар гарагийн байдлаар Диамонд Принцессийг тусгаарласан хэвээр үлджээ. Зорчигчид халдвар авсан байх өндөр магадлалтай тул халдварын далд үе дуусах хүртэл буюу 14 хоногийн турш хөлгийг тусгаарлана гэж ВВС мэдээлэв.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.