БНХАУ-ын Гуандун мужид нэгэн хулгайч хулгай хийж байсан айлынхаа орон доор унтаж байгаад баригдсан хэрэг гарчээ.
Хулгайч Фошан хотын нэгэн айлд хулгай хийж байгаад гэрийн эзэн нь гэнэт буцаж ирэхэд орон доогуур гулсан орж нуугджээ. Гэвч тэнд хэтэрхий тухтай байсан уу, хулгайч зургаан цагийн турш унтаж орхисон байна.
Эцэст нь унтаж байхдаа хажуу талаараа эргэх чимээг нь сонссон гэрийн эзэн хаалгаа түгжин, цагдаа дууджээ.
Хулгайчийн хэлснээр энэ нь түүний гурав дахь удаагийн орон байрны хулгай нь бөгөөд мөн төдий тооны удаа баривчлагдаж байгаа хэрэг ажээ.
Эх сурвалж: shanghaiist.com