СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: ТЦА-наас энэ онд 21 төрлийн ажлыг хэрэгжүүлэх саналаа НИТХ-д тавив

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнгөрсөн онд нийслэлийн төсөвт Тээврийн цагдаагийн алба 18 тэрбум төвлөрүүлсэн байна. Төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн 40 хувийг замын аюулгүй байдлыг хангах ажилд зарцуулах саналыг Тээврийн цагдаагийн албанаас хүсжээ. Ингээд ТЦА-наас энэ онд нийслэлийн замын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаарх танилцуулгыг НИТХ-ын тэргүүлэгчид сонслоо. 

Нийслэл хотод хэв журмын хянах 1224 ширхэг камер байдаг бол замын хөдөлгөөний хяналтын 78 ширхэг камер ажиллаж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн автомашины дугаарыг илрүүлдэг байна.

Замын хөдөлгөөний камерын хувьд үнэтэйгээс гадна нь сүүлийн таван жилийн хугацаанд ашиглаж байгаа тул шинэчлэх шаардлагатай хэмээв. Нийслэлийн тээврийн цагдаагийн албанд өнөөдрийн байдлаар 370 гаруй албан хаагч ажиллаж байна. Гэвч албан хаагч нар иргэддээ хүрч ажиллаж чаддаггүй. Иймээс .
Нэг албан хаагч 350 тээврийн хэрэгсэлд хяналт тавих ёстой ч 700-800 тээврийн хэрэгсэлд хяналт тавьж ажиллаж байна. Иймд хяналтын камерыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай байгаа гэнэ. 
Дугаарын хязгаарлалт 2012 онд батлагдсан ч Авто замын тэмдэг, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орсноор уг захирамж хууль эрх зүйн хүрээнд хүчингүй болжээ. Гэхдээ замын тэмдэг тэмдэглэгээг зөрчсөн гэх үндэслэлээр дугаарын хязгаарлалтыг зөрчсөн хэмээн торгууль ногдуулж байгаа. Иймээс . Хууль эрх зүйн хүрээнд зөрчил гаргагчид шаардлага тавих, хариуцлага тооцох боломжгүй байгааг дурдлаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.