Эбола бол 2014-2016 оны хооронд Африк тивд тархсан халдварт вирус юм. Тус вирус нь хүний биеийн бүх төрлийн шингэнээр дамжиж, далд үе нь 2-3 долоо хоног үргэлжилсний дараа өндөр халуурч, дотуур гадуур цус алдах, бөөр, элэг гэмтэх зэргээр илэрч 11,000 гаруй хүний амийг авсан билээ. Халдвар авсан иргэдийн дунджаар 50 хувь нь нас баржээ.
Африкийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдож түүхэнд бичигдсэн хатагтай Эллен Жонсон Сирлеаф Либери улсыг 12 жилийн хугацаанд удирдсан бөгөөд Эбола вирусийн тархалтын үеэр 5,000 орчим иргэнээ алдсан юм. Хүнд өвчнийг даван гарсан Нобелийн энх тайвны шагналт эрхэм Ерөнхийлөгч агсан коронавирустэй тэмцэж буй дэлхийн нийтэд хандан дараах захидлыг илгээжээ.
Дэлхийн хүндэт ард түмэн танаа,
Баруун Африк тивд Эбола вирусийн тархалт дээд цэгтээ хүрч байсан 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэхэд би 2,000 иргэнээ аймшигт өвчнөөр хэдий нь алдаж, халдварт вирус эрчимтэй тархаж байлаа. Би уг захидлаа дэлхийн нийтэд хандан хувь хүн бүр цар тахлын эсрэг дайчлагдан тэмцэхийг уриалан бичиж байна.
Манай гарагийг хамарсан аймшигт тахалтай тэмцэхийн тулд бид нэгдмэл байх ёстой. Өнөөдөр би өөрийн дуу хоолойгоор дамжуулан нэгдмэл байхыг уриалж байна.
Ойролцоогоор зургаан жилийн өмнө амссан туршлагаасаа хуваалцахад эрүүл мэндийн аюулгүй байдлаа сахин хамгаалах ёстой. Дэлхийн хаана ч байсан халдварын тархалт хяналтаас гарч, хүн төрөлхтөнд аюул заналхийлж байна.
НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ тэргүүтэй улс орнуудын хамтын хүчээр бид Эболаг дийлсэн. Үүний үр дүнд урьдчилан сэргийлэх тарилга, эмчилгээ бий болсон.
Коронавирустэй тэмцэж буй хүнд үед бид халдварын идэвхжилийг бууруулж, халдвар тарааж буй арга замыг илрүүлэн таслан зогсоож, эмчилгээг бүрэн хийх ёстой. Бид уг вирус Азиас эхлэн Европ, Америк тивийг дайран довтолж буйг мэднэ. Анхааруулга сэрэмжлүүлэг дутаж, цаг хугацаа алдаж байна. Үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулж, халдвар авсан өвчилсөн тоо баримтаа багасгаж, итгэл алдарч байна.
Айдас хүмүүсийг зугтаалгаж, эсвэл нуулгаж, тэднийг өөрийгөө хамгаалж шийдэлд хүрэхэд саад учруулж байна. Би энэ байдлыг мэднэ. 2014 онд аймшигт халдварт өвчинтэй нүүр тулж байхдаа би ч бас эдгээр алдааг гаргасан. Гэхдээ бид алдаагаа засч, хамтдаа даван гарсан. Бид үүргээ ухамсарлаж, гүйцэтгэлээ хэрэгжүүлсэн учраас Баруун Африкаас халдварыг алдалгүй барьж чадсан юм.
Эболагийн тархалтаас хойш бид бүхэн илүү уян хатан, хүчтэй болсон. Энэ бол хувь тавилан гэдэгт итгэж байна. Ойрын өдрүүдэд хүн төрөлхтөн өвдөг дээрээ сөхрөхөд тулсан хүнд цаг үе ирсэн тул дэлхийн нийт ард түмний эрүүл энх, сайн сайхны төлөө залбирах болно.
Эх сурвалж: ВВС