Итали улс коронавирусийн халдварын тархалтаар АНУ-ын дараа хоёрдугаарт, нас баралтаар дэлхийд тэрүүлж байна. Тус улсад 97,000 гаруй иргэн Ковид-19 цар тахлаар халдварлаж, 10,779 хүн нас баржээ.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, хамгаалалтын хувцас хэрэглэл, цогцос хадгалах газар хомс байгаагийн дээр халдварт өвчний эсрэг тэргүүн шугаманд тэмцэж буй эмч мэргэжилтнүүд дутмаг байгаа юм. Тиймээс дөнгөж шалгалтаа өгч дууссан анагаахын сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дайчилж эхэлжээ.
Энэ жил 26 настай Чиара Бонини бол тэдгээр олон мянган оюутан залуусын нэг юм. Тэрээр халдвар хамгийн их тархсан хүнд байдалтай хотуудын нэг Бергамод төржээ. Тиймээс хотынхоо төлөө гараа сунган туслахад бэлэн тухайгаа ярьсан байна.
Итали улсад эмнэлгүүд хэт өндөр ачаалалтай байгаа тул сургуулиа ч төгсөж амжаагүй анагаахын сургуулийн оюутан залуусыг дайчлахаас өөр аргагүй болжээ. Тэдний зарим нь эмнэлгийн байгууллагуудад мэргэжлийн дадлага хийж үзээгүй оюутнууд байгаа учраас коронавирустай өвчтөнүүдийг анагаах нь тэдний ажлын гараа юм. Тэргүүн шугаманд ажиллаж халдварт өвчинтэй тэмцэхэд хувь нэмрээ оруулах нь эмч хүний үүрэг хэдий ч коронавирусээр эмч мэргэжилтнүүд халдварлах нь их байгаа. Италид халдвар авсан 50 эмч нас баржээ.
Дөнгөж сургуулиа төгсөж буй залуу эмч нар үргэлжлүүлэн резидент буюу үндсэн мэргэжлээр суралцах шаардлагатай. Гэвч одоогийн хүчин чадлаар 3,000-4,000 оюутан суралцах боломжтой тул ихэнх нь гадаадад суралцдаг байна.
Эх сурвалж: CNN