СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-30

АНУ-д хэдэн сая хүн халдвар авч, 100 мянган хүн нас барах тооцоолол хийжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар дэлхийн 202 улсад коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Уг халдварт өвчний голомт болсон БНХАУ-д халдвар авагсдын тооноос АНУ давж одоогийн байдлаар тус улсын 140 мянга гаруй иргэн халдвар авч, 2400 гаруй хүн нас барсан байна.  

АНУ-ын Харшил, халдвар судлалын хүрээлэнгийн захирал "АНУ-д халдварын оргил үе болоогүй байна. Ирэх долоо хоногт оргилдоо хүрнэ. Математик тооцооллоор АНУ-д нас баралт 100 мянгад хүрнэ" гэжээ.

Үүнээс үүдэн тус улсад зайнаас харилцах, арваас дээш хүн цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, өндөр настнууд гэрээсээ гарахгүй байх арга хэмжээг үргэлжлүүлэн авахаа мэдэгджээ.

Энэхүү мэдээллийг өнөөдөр /2020-03-30/ ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас өгсөн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.