СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Токио руу эмнэлгийн тусламж хүргэх гэж байсан онгоц осолджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Филиппин улсын нийслэл Манила хотын Ниной Акино олон улсын нисэх буудлаас хөөрч Японы нийслэл Токио хотыг чиглэсэн онгоц өчигдөр осолдож, дотор нь байсан найман хүн амиа алджээ.

Лион Эйрийн RPC5880 дугаар нислэгийг үйлдэх гэж байсан онгоц  эмнэлгийн тусламжийн ачаа бараа тээвэрлэсэн байжээ.

Онгоц нисэх буудлаас хөөрөх үед шатаж, галд автсан тухай Манилагийн олон улсын нисэх буудлын удирдах албан тушаалтнууд мэдэгджээ.

Амиа алдсан зорчигчдын дунд Америк, Канадын иргэд байсан бөгөөд үлдсэн зургаан хохирогч нь Филиппиний иргэд байжээ.

Улаан загалмайн нийгэмлэг зорчигчдын дунд эрүүл мэндийн салбарын ажилтнууд байсан гэв.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.