СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тусгаарлагдсан хүмүүс ямар хоол иддэг вэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

Энэхүү мэдээллийн дараа ОХУ-ын их дээд сургуульд суралцаж байгаад эх орондоо эргэн ирсэн оюутнуудыг олон нийтийн сүлжээгээр шүүмжилсэн пост, сэтгэгдлүүд зай завсаргүй урссан билээ.

Тусгаарлалтад байгаа оюутнууд яагаад хоолоо голсон, ямар хоол идэж байгааг бид сурвалжиллаа. Бидэнд дараах мэдээллийг явуулсан оюутан . ” гэснээр яриагаа эхэлсэн юм.

Тусгаарлах үйл явц хэрхэн өрнөдөг вэ?

ОХУ-аас “Алтанбулаг” боомтоор орж ирсэн хүмүүсийг амралтын газар, сувиллын газар, аймгийн төвүүдийн халдвартын эмнэлгүүдэд хуваарилдаг байна. Харин манай эх сурвалжийг Дархан-Уул аймгийн халдвартын эмнэлэгт хуваарилжээ. Тэднийг хүйсээр нь ялгаж, нэг өрөөнд 2-4 өөр нь оруулж тусгаарладаг гэв.

Тэднээс ямар шинжилгээг авдаг вэ?

Тусгаарлагдсан иргэдийг өрөө өрөөнд нь хуваарилсны дараах өглөө хүн нэг бүрээс цусны ерөнхий шинжилгээ, шээсний шинжилгээг аваад уушгины рентгент оруулдаг байна. Эдгээр шинжилгээний хариу гарсны дараах өглөө нь коронавирусийн сорил тестийг авчээ.

Төлбөр мөнгө авдаг уу?

Тусгаарлалтад байгаа оюутнуудаас ор, хоолны мөнгө хэмээн өдрийн 50,000 төгрөг. 21 хоногийн үйлчилгээний төлбөрт 1,050,000 төгрөг авна хэмээн урьдчилж сануулсан боловч байрлаж байх хугацаанд нь нэг ч удаа төлбөр мөнгөө төл хэмээн нэхээгүй байна. Төлбөрийн барьцаа болгож зөвхөн гадаад пасспортыг нь хурааж авсан бөгөөд гарахад нь мөнгөө нэхэмжлэх байх гэлээ.

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа хандлага

Тусгаарлагдсан оюутнуудтай маш гоё боловсон, хүнлэг харьцдаг гэдгийг эх сурвалж маань хэллээ. Тусгаарлагдсан иргэдийн өрөөнд зориулалтын хамгаалалтын хувцсыг өвч өмссөн хүн өдөрт нэг удаа орж ирээд чийгтэй цэвэрлэгээ хийдэг гэв.

Өглөөний цайнд юу ирдэг вэ?

Тусгаарлагдсан хүмүүсийн өглөөний цайг 09.00 цагт өгдөг бөгөөд таны харж буй жигнэмэг 1 ширхэг, мөн жигнэмэгний цаана харагдаж буй шилэн аяганд нь сүүтэй цайг дүүртэл хийж өгдөг гэв.

Бага үд

Өдөр бүрийн 10-11 цагийн хооронд таны харж буй савлагаатай халуун чацарганыг өгдөг.

Үдийн хоол

Үдийн хоолыг 12.30-13.00 цагийн хооронд өгөх бөгөөд нэг, хоёрдугаар хоол өгдөг байна. Нэгдүгээр хоолонд мёгтой шөл, хөц будаатай шөл ихэвчлэн өгдөг. Нэгдүгээр хоолны шөл нь ихэвчлэн зураг дээрх шиг хуруу зузаан тостой ирдэг учраас “хоолны маргаан” гэгчийг дагуулжээ.

Харин хоёрдугаар хоолонд гоймонтой хуурга, будаатай хуурга, тефтель, мантуун буузны аль нэг нь ирдэг аж. Ирж буй хоол нь порц багатай, амт султай, ихэнхдээ мах, будааны орцтой байдгаас үүдэн зарим тусгаарлагдагч гомдол гаргажээ. Эх сурвалж маань өнөөдрийн хоолондоо тун ч сэтгэл хангалуун байгаа гэв.

Оройн хоол

17.30-18.00 цагийн хооронд оройн хоолыг өгдөг гэв. Оройн хоол нь нэг юм хоёрдугаар хоолны аль нэгийг өгөх бөгөөд зураг дээрх будаатай хуурга юм уу гоймонтой хуургыг ээлжлэн өгдөг байна.

Хүнсний эргэлт оруулдаггүй

Тусгаарлах байранд өнөөдрийн байдлаар 2200 гаруй иргэн байрлаж байгаа. Гэвч тусгаарлагдсан иргэдэд 00-ийн цаас, ариун цэврийн хэрэглэл, хуурай нойтон салфетка, оо, сойз, саван зэрэг ахуйн хэрэглээний барааг оруулахыг зөвшөөрдөг атлаа хүнс оруулахыг огтоос зөвшөөрдөггүй байна. Энэ нь тусгаарлагдсан иргэдэд ихээхэн хүнд тусч байгаа аж. Гэхдээ таны үзэж буй хоолыг зөвхөн Дархан-Уул аймгийн халдвартын эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс л идэж буй гэдгийг ойлгоорой. Харин амралт, сувиллын газарт тусгаарлагдсан хүмүүсийнх, өөр тусгаарлах байрны хоолнууд бүгд өөр байгаа шүү.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.