СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Солонгос цагаа олоогүй Умардын туршилтыг зэмлэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

Дэлхий даяар коронавирус цар тахлын эсрэг тэмцэж байгаа хүнд бэрх үед Умард Солонгос улс удаа дараалан пуужингийн туршилт явуулж байгаа нь цагаа олоогүй, таагүй үйлдэл хэмээн зэмлэн буруушааж байна.

Ням гарагийн өглөө ойрын зайн баллистик хоёр пуужинг Вонсан хотын зүүн хэсгээс хөөргөсөн нь 410 км замыг туулж Японы тэнгист эдийн засгийн тусгай хилийн ойролцоо унасан тухай мэдэгдэж байсан юм. Тэгвэл өнөөдөр өглөө Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр дахин пуужингууд харваж амжилттай туршсан талаар мэдээлжээ.

Төрийн мэдлийн сувгаар өнөөдрийн харвасан пуужингууд олон үйлдэлтэй, аварга том хэмжээтэй байсан гэжээ. Гэвч .

Reuters агентлаг өнөөдрийн туршилт сарын хугацаанд дөрөв дэх нь бөгөөд энэ хооронд нийт есөн пуужин харвасан гэдгийг мэдээлсэн байна. Умард Солонгос урьд өмнө сарын дотор ийм олон тооны пуужин харваж байгаагүй ажээ. Тус улстай хиллэдэг Хятад, Өмнөд Солонгос улсуудад коронавирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсэн ч албан ёсоор бүртгэгдээгүй байгаа юм. Гэсэн ч гадны эх сурвалжууд Умард Солонгос бодит байдлыг нуун дарагдуулж байгаа хэмээн таамаглаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард Пхеньянд ирсэн гадны 380 иргэнийг 30 хоногийн турш тусгаарлаж, энэ сарын эхэнд чөлөөлж, 80 орчим гадны иргэн гэртээ харьсан билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.