БНСУ-ын шүүхийн шийдвэрээр Португалийн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулагч Дэ Фаста байгууллагыг 371,000 воны нөхөн төлбөрийг Солонгосын хоёр иргэнд төлөх ёстой гэж үзжээ. Өнгөрсөн жилийн долдугаар сард К-лиг буюу Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн багийн бүх оддын тоглолтод Криштиану Роналду Ювентус багийн бүрэлдэхүүнтэй хамт ирж тоглоно хэмээн сурталчилсан байна.
Гэвч зохион байгуулагчдын сурталчилсан шиг дэлхийн хөлбөмбөгийн од ирээгүй учир уг тоглолтыг үзэхээр ирсэн Роналдугийн хоёр шүтэн бишрэгч шүүхэд гомдол гаргаад байжээ. Уг хэрэг дээр ажилласан өмгөөлөгч Кимийн хэлснээр өнгөрсөн зуны Ювентус-К-лигийн бүх оддын 3:3-ын харьцаатайгаар дууссан тоглолтод Роналдуг ирнэ хэмээн итгэсэн 90 орчим иргэн гомдол мэдүүлээд байгаа гэжээ.
34 настай Роналдуг Ювентус багийн бүрэлдэхүүнд багтаж тоглоно гэсэн сурталчилгааны дараа гуравхан минутын дотор 65,000 тасалбар зарагдсан байна. Гэвч Роналду ирээгүй учраас шүтэн бишрэгчдээс гадна Өмнөд Солонгосын мэргэжлийн хөлбөмбөгийн холбооноос Ювентус баг гэрээгээ зөрчсөн гэдгийг зэмлэн захидал илгээжээ.
Эх сурвалж: BBC