СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: "Эрдэнэс Тавантолгой" ХК ард иргэдэд 199 тэрбум 700 сая төгрөгийн ногдол ашиг олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ногдол ашиг олгохоор болсон. Энэ хүрээнд иргэдээс маш олон тооны мэдээлэл ирж байгаа бөгөөд даваа гараг бүрийн 13:00 цагаас олон нийтэд мэдээлэл өгдөг билээ. Өнөөдрийн мэдээллийн цагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээлэл өглөө. 

Иргэдэд хэлэхэд заавал мэдээллийн төвд ирэхгүйгээр 1800-1072 энгийн утасны трафираар мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн данс нээх үйл ажиллагааг онлайнаар хийж байгаа. /Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авч болно/

Энэ онд 29 компани хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараахаар болсон. . Энэ сарын 15-ноос хойш нүүрсний импортийг эхлүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 22 тонн нүүрс импортлоод байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдлөг болгон ажилладаг. Худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулахдаа ШӨХТГ, ТХААГ, Сангийн яам, ҮАГ болон бусад хууль хяналтын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд бидний бүхий л худалдан авах үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдаж байна.

 Гэтэл сүүлийн өдрүүдэд бөгөөд уг нийтлэлд дурьдсан асуудлууд нь ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй, хууль тогтоомж зөрчсөн, бусдын нэр төрд халдсан үйлдэл болсон байна.

Энэхүү нийтлэлд “Уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтыг дүгнэлгүй 3-н удаа хүчингүй болгосон” гэж дурьдсан байна. Тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулж, үнэлэлт дүгнэлтийг оролцогчдод тухай бүр мэдэгдэл хүргүүлсэн төдийгүй тус тендер нь Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамны Хууль эрх зүйн газраар хянагдаж, тус эрх бүхий байгууллагын зөвлөмж шийдвэрийн дагуу тухай бүр арга хэмжээ авч ажилласан болно. Түүнчлэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Уурхайн хотхон, уурхайн бүс болон оффист катерингийн үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтыг 2020 оны төсвийн хүрээнд олон нийтэд зарлаж, нээлттэй цахим тендер шалгаруулалтын аргаар зохион байгуулан ажиллаж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.