СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Монгол улсын 5600 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
4 жилийн өмнө

Шуурхай комиссын өнөөдрийн хуралдаанаар ГХЯ, ОБЕГ, МХЕГ-уудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

ГХЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Мөнхтүшиг: 

-МИАТ компанийг авлига авч гадаадаас иргэдийг ялгавартай авчраад байна гэж яриад байгаа. МИАТ авлига аваагүй. Гадаадад буй ЭСЯ-ны Консулын хэлтсүүд онлайнаар үйлчилгээ үзүүлж байгаа. Гэтэл ЭСЯ-ны гадаа иргэд бөөгнөрч байгаа нь өөрсдийн эрүүл мэнддээ хүндрэл учруулж байна.

Сөүл дэх ЭСЯ-ны консулын газрыг утсаа авахгүй байна гэсэн гомдол маш их ирсэн. Консулын газрын таван ажилтан 24 цагаар ажиллаж, иргэдэд утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа. . БНСУ-д манай улсын 48 мянган иргэн ажиллаж, амьдардаг. Хүн тус бүрт хүрч ажиллахад хүндрэлтэй байна. 

. Гэхдээ боломжит байдлыг судалж байна. Яаж ийж байгаад БНСУ, Японд очъё гэсэн хандлага байна. Энэ бол буруу. БНСУ-ын гадаадын иргэдийг 14 хоног тусгаарлана, нэг өдрийн зардал 100 мянган вон байна. Иргэдийг өөрсдийг нь төл гэж шаардаж байгаа. Мөн, зарим нисч ирсэн гадаадын иргэдийг ирсэн газар руу нь шууд буцааж байгаа. 

Өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын тал өөрсдийн иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж авсан. Бид хүсэлт гаргаж, 111 нь манай улсын иргэнээ, тэр дундаа БНСУ-д суралцах оюутнуудаа нисгэсэн. 

Хүсэлтээ гаргасан Монгол улсын хамгийн сүүлийн иргэн эх орондоо ирэх хүртэл дипломат алба ажиллах болно. 

МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат: 

-Гадаадын иргэд, тэр дундаа хүнс тээвэрлэж ирж байгаа гадаад улсын жолооч нарыг Монголд маш богино хугацаагаар байлгаад, буцаах бодлого хэрэгжүүлж байгаа. Гэтэл

Нүүрсний экспорт хэвийн явж байна. Өмнөговийн Шивээхүрэнгийн боомтоор нүүрс тээвэрлэж буй авто хэрэгслийг ариутгалын гурван пунктээр нэвтрүүлж байгаа. 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ууганбаяр: 

-2556 иргэн тусгаарлах байрт байна. Өнгөрсөн долоо хоногт 105 иргэн гарсан. 14 хоногийн хугацаанд өөрсдийгөө тусгаарлах ёстой. Гэтэл гадуур гарч яваад өвчний халдвар тараах юм бол хууль тогтоомжтой шүү. 

. Зочид буудлуудыг дайчлахаас өөр сонголтгүй. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.