1970-1980-аад онд нэрд гарсан Японы алдарт хошин шогч Шимура Кэн ням гарагт коронавирусийн улмаас уушгины үрэвслээр нас баржээ. Тэрээр 70 насыг зооглож байсан юм.
Гуравдугаар сарын 20-нд халуурч, уушгины хүнд хатгалгаагаар эмнэлэгт хэвтсэн тэрээр 23-нд коронавирусээр оношлогдож, Японы урлагийн хүмүүсээс халдвар авсан анхны хүн болжээ.
Шимура Кэн инээдэмтэй царай, хошигнолыг урьдчилан бэлдээгүй мэт хүргэх чадвараараа бүх үеийн хүмүүсийн зүрх сэтгэлийг татсан юм.
Тэрээр " Tensai! Shimura Dobutsuen" төдийгүй бусад телевизийн нэвтрүүлгүүдэд оролцож байсан бөгөөд дөрөвдүгээр сард "The Name Above the Title" нэртэй кинонд тоглож эхлэх байжээ.
Шимура Кэний нэгэн алдартай хошин шогийн үзэгдлийг та бүхэнд толилуулъя.
Эх сурвалж: mainichi.jp