СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: З.Энхболд: Ипотекийн зээлийн төлбөрийг нэг жилээр хойшлуулах санал оруулна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Энэхүү онлайн хуралдаанд бизнес эрхлэгчид болон эдийн засагчид оролцож байгаа бөгөөд тэд МҮХАҮТ-аас холбогдож байгаа ажээ. 

МҮХАҮТ-аас 1500 ААН-ийг хамруулан “COVID19 вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгаа” явуулснаа танилцууллаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Covid-19 вирусийн халдвар гарснаас хойш бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд доголдсон эсэх асуултад

-67.4 хувь нь маш их,

-22.8 хувь нь дунд зэрэг нөлөөлсөн,

-7.6 хувь нь одоо хэлэхэд эрт байна,

-2.2 хувь нь нөлөөлөөгүй гэж хариулжээ. 

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 46% нь богиносгосон цагаар, 35% нь зайнаас
ажиллуулах байдлаар ажлын цаг, ажиллах хэлбэрт өөрчлөлт оруулсан бол 28% нь ээлжийн
амралтыг өгч амраасан ба 16% нь ямар нэг өөрчлөлт оруулаагүй байна.


, 12% нь өөрчлөхгүй гэж
үзсэн бол 45.2% нь одоо таамаглан хэлэхэд эрт байна гэх зэргээр хариулжээ. 

COVID-19 халдвар тархаснаар дараах салбаруудад хүндээр тусч эхэлжээ. Үүнд,

-Аялал жуулчлал

-Нийтийн хоол

-Хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ

-Худалдаа

Энэ бүхнээс харвал . Бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад байгаа зээлийн хүү төлбөрийн хугацааг эерүүлэх чиглэлээр арга хэмжээ авсангүй гэж дүгнэж байна" гэлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Ажлын байртай холбоотой асуудлаар онцгой анхаарал тавьж, анхдагч талаас нь асуудалд хандах нь зөв юм байна гэсэн ойлголт авлаа. Нээрээ л ажлын байр олгогчдыг дэмжихгүй байж дараа нь НДШ-ээ яаж төлүүлэх эсэхийг шийдэх юм бэ? Засгийн газар нэг кг ноолуурыг 100 000 төгрөгөөр авах үндэслэлээ ямар байдлаар гаргасан эсэхийг асууна. Гаргалгаагаа олон нийтэд ил болго, малчдад ойлгомжтой тайлбарла гэсэн шаардлага тавина" гэлээ. 

Ардчилсан намын даргын зөвлөх З.Энхболд "АН-ын бүлгийн гишүүдийн санал болгож байгаа тогтоолын төслийн хавсралт дээр МҮХАҮТ-ын саналыг нэмж тусгаад, цоо шинээр тогтоолын төсөл бичиж өнөөдөр өргөн барих хэрэгтэй байх. Одоогийн эрх баригчдын бодож байгаагаас хамаагүй дээр байгаа оносон, зээл авахгүй хэмжээнд харсан тогтоол байна. Ипотекийн зээлийг нэг жилээр хойшлуулах санал оруулах хэрэгтэй. Хаашдаа 10,20 жилийн зээлтэй хүмүүс энэ "хүнд" нэг жилд ядаж бүтэн хоолтой байг л дээ. 400 тэрбум төгрөг зах зээлийн эргэлтэд шууд орно" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.