СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-03-30

Ачааны галт тэргэнд дайруулж, хүн нас баржээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Уг хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Мөн тус өдрийн 23.00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар  асфальтан зам дээр Hyundai Porter маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай,эрэгтэй Ч-гийн амь насыг хохироосон харамсалтай хэргүүд тус тус бүртгэгджээ.  

Амралтын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 9,6 хувиар, хүний амь нас хохирсон осол 33,4 хувиар тус тус өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 8,6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.

Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.