Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн боловч тусгаарлалтад байгаа иргэдийн ачаа тээшийг ирсэн онгоцны дарааллаар, хуваарь гарган ар гэрийнхэнд нь өнөөдрөөс эхлэн олгоно хэмээн Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Тусгаарлалтад байгаа зорчигчийн ачаа тээшийг төлөөлж авах хүмүүс ачааны биркийг цахимаар хүлээн авч хэвлэн, өөрийн иргэний үнэмлэхний хуулбартай хавсаргасан байх ёстой аж.
Ачаа олгох хуваарь:
2020.03.15-нд ирсэн ОМ-302 Сөүл-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.30-ний өдөр;
2020.03.16-нд ирсэн ОМ-136 Берлин-Москва-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.03.31-ний өдөр;
2020.03.16-нд ирсэн ОМ-502 Токио-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.01-ний өдөр;
2020.03.19-нд ирсэн ОМ-7162 Станбул-УБ онгоцны зорчигчийн ачааг 2020.04.02-ний өдрүүдэд тус тус ажлын цагаар олгоно.