ОХУ-ын Иркутск хотноо шинэ төрлийн коронавирусын халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ гэж тус бүс нутгийн засаг захиргааны эх сурвалжаас ишлэн РИА-Новости агентлаг өнөөдөр /2020.03.29/ мэдээлжээ. Халдвар авсан нь батлагдсан 62 настай эмэгтэй нь Арабын нэгдсэн Эмират улсаас Новосибирсээр дамжин гуравдугаар сарын 17-нд ирсэн аж. Түүний биеийн байдал дунд зэрэг байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлсэн байна.
Сүүлийн нэг хоногт ОХУ-д COVID-19-ын 228 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд эдгээр нь тус улсын 26 бүс нутгийг хамарч байгааг Шуурхай удирдлагын штабаас мэдээлэлд дурджээ.
Д.АРИУН