Дэлхийн олон улсын агентлагуудын мэдээлж байгаагаар Итали улсын 101 настай иргэн коронавирусээр халдварласан ч амжилттай эдгэсэн хамгийн ахмад хүн болж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Италийн зүүн хойд мужийн нутагт коронавирусийн халдвартай хэмээн оношлогдон эмнэлэгт иржээ. Харин удалгүй буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт эдгэж эмнэлгээс гарсныг Римини хотын дэд дарга Глориа Лиси мэдэгдсэн байна.
Хотын 101 настай ноён П халдвараар өвдөж эдгэсэн нь бага ч болов гэсэн итгэл найдвар төрүүлж буйг онцолжээ. Ноён П 1919 онд Испани улсад халдварт ханиад тархдаг жил төрсөн байна. Уг ханиадаар Европ тивд 30-50 сая хүн нас барсан билээ. Дэлхийн дайныг туулж, түүхийн гэрч болсон эрхэм хэдий өндөр насалсан ч халдварт тахлыг даван гарсан ахмад ирээдүй хэн ч таашгүй гэдгийг зааж сургалаа хэмээн хэвлэлүүдэд нийтэлж байна.
Италийн Римини хотод Ковид-19 цар тахлын 1,189 тохиолдол бүртгэгдсэн ба улс даяар 10,000 гаруй иргэн нас барсан нь дэлхийд бүртгэгдсэн эндэгдлийн 1/3 нь юм.
Эх сурвалж: The Hill