Ковид-19 коронавирус цар тахал дэлхийн 201 улс, тусгай бүсэд бүртгэгдсэн байна. Дэлхийн хэмжээнд 663,674 хүн халдвар авсан ба халдварын улмаас нас барсан иргэдийн тоо 30,874-т хүрчээ.
Эдгээр халдвар авсан иргэдийн 1/5 нь буюу 20 орчим хувь нь дан ганц АНУ-д бүртгэгдээд байгаа юм. Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 123,688 тохиолдол илэрч, 2,222 иргэн нас барлаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йорк мужийг бүхэлд нь хөл хорионд оруулж, хорио цээрийн дэглэм тогтоох эсэхийг удахгүй шийдвэрлэнэ гэжээ. Нью-Йоркоос гадна Нью-Жерси, Коннектикут мужуудын оршин суугчдыг дотооддоо аялахгүй байх, халдвар хурдацтай тархаж буй бүс нутагт очихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны баасан гарагт өгсөн коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд тэрээр улсынхаа 30 сая айл өрхөд ил захидал илгээж, эрүүл мэндээ хамгаалж гэртээ байхыг уриалжээ.
Итали улс халдварын тохиолдлоор БНХАУ-ыг гүйцэж 92,500-д хүрсэн бөгөөд 10,000 гаруй иргэн тус улсад нас барлаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээнд коронавирусийн улмаас нас барсан иргэдийн 1/3 нь зөвхөн Итали улсын нутаг дэвсгэрт бүртгэгджээ.
Эх сурвалж: CNN