Нийслэл Улаанбаатар хотод ирэх долоо хоногт цаг агаар +12 хэм хүртэл дулаарч, тайван тогтуун байна гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Шөнөдөө -6-9 хэмийн хүйтэн хонох ажээ.
Дархан, Эрдэнэт хотуудад цаг агаар мөн дулаарч өдөртөө +12-оос +14 хэмт хүртэл дулаан, шөнөдөө -2-9 хэмийн хүйтэн хонох юм байна.