СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-28

Судалгаа: Нийт халдварын 80 орчим хувийг "шинж тэмдэггүй" өвчтөнүүд тараадаг

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Хятадын эрдэмтэд “Covid-19”-ийн шинж тэмдэг илрээгүй “халдвар чимээгүй тээгчид” эрсдэл дагуулж болзошгүйг анхаарч, халдвартай хүнтэй харилцаанд орсон хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж, хөл хорио тогтоох хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

Учир нь Хубэй мужийн Ухань, Шянян зэрэг хотод хэд хэдэн “Covid-19”-ийн халдвартай боловч шинж тэмдэг илрээгүй хүмүүс тогтоогдсон байна. Шинж тэмдэггүй халдвар тээгчдийн тоо халдварын оргил үед олон байдаг бөгөөд халдварын тохиолдол илрээгүй удах тусам ийм тохиолдлын тоо буурах ёстой хэмээн Шанхай хотын Хуашань эмнэлгийн Халдварт өвчин судлалын тасгийн дарга Жан Вэньхун хэлсэн байна.

Тус улсын мэргэжилтнүүд 416 өвчтөнд ажиглалт хийсний дүнд зүрх судасны өвчлөл нь шинэ төрлийн коронавирусний улмаас нас барах эрсдэлийг 4.5 дахин нэмэгдүүлж байгааг тогтоов. Мөн . Ухань хотын өвчтөнүүдийн дунд хийсэн судалгаагаар халдвар авсан иргэдийн 1/3-т шинжилгээ хийх хүртэл ямар нэг шинж тэмдэг илрээгүй байсан аж.

Хонконгийн судлаачид “Covid-19”-ийн халдвартай хүн өвчний шинж тэмдэг илэрсэн эхний 7 хоногт хамгийн ихээр халдвар тараах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг  хийсэн байна.

. Энэ нь өвчний шинж тэмдэг илэрсэн хүн эмнэлэгт тусгаарлагдах хүртэлх хугацаанд халдварыг хамгийн ихээр тараах эрсдэлтэйг харуулж байна хэмээн судлаачид дүгнэсэн байна.

БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19”-ийн улмаас нас барсан 29 хүний цогцост задлан шинжилгээ хийхэд уушгинд нь вирус идэвхтэй байсаар байгааг илрүүлсэн байна. Түүнчлэн уг вирус хүний дархлааны тогтолцоог ноцтой гэмтээдэг нь шинжилгээгээр тогтоогдсон хэмээн Бээжингийн Нэгдүгээр эмнэлгийн амьсгалын замын өвчин судлалын тасгийн шинжээч Ван Гүйчян мэдэгджээ. Мөн уг вирус нарийн хоолойд шүүрэл үүсгэн амьсгалахад хүндрэл учруулдаг байна.

“Covid-19”-ийн улмаас эмэгтэйчүүдээс илүү эрчүүд нас барж байгаа нь нэн тэргүүнд тэдний архи уух, тамхи татах зэрэг буруу зуршлаас гадна дархлааны хариу урвалд үзүүлэх дааврын нөлөөтэй холбоотой хэмээн судлаачид дүгнэсэн байна.

. Тэдний тайлбарлаж байгаагаар хүний дархлааны эс нь эстроген болон тестостерон дааварт харилцан адилгүй хариу үзүүлдэг. Тодруулбал, зарим вирусний үед эмэгтэй хүний эд эс өндөр хэмжээний “интерферон” ялгаруулдаг нь дархлааны системийг дэмжиж өгдөг бөгөөд “интерферон”-ы ялгарлыг эмэгтэй даавар буюу эстроген дэмжиж өгдөг байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.