Монгол Улсын Засгийн газар өчигдөр /2020-03-27/ хуралдаан хийж, өндөржүүлсэн бэлэн байдлын үед эдийн засгаа тэтгэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуулсан билээ.
Иргэд, ААНБ-д хандсан долоон зүйлтэй арга хэмжээ авахаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Уг танилцуулгад дурдагдаагүй ч иргэдэд чиглэсэн, амьжиргааг тэтгэсэн олон арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой дэлгэрэнгүй танилцуулга гарсан байна.
Уг танилцуулгад орсон онцлох шийдвэрүүдээс хүргэж байна.
Үүнд, 2020 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтыг ирэх дөрөвдүгээр сард багтаан олгохоор шийдвэрлэжээ. Нийт 860 мянган иргэн НӨАТ-ын буцаалт авах бөгөөд нэг иргэн дунджаар 47 000 төгрөг авах тооцоо гарсан ажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын 2019 оны буцаан олголтын урамшууллаа аваагүй бол энэхүү зааврын дагуу мэдээллээ залруулан баталгаажуулалт хийнэ үү