СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2020-03-28

В.В.Путин “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өчигдөр ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ. Ингэснээр 30 жил хүлээгдсэн төсөл амьдрал дээр бодитоор хэрэгжиж эхлэх нь.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин энэ сарын 27-ны өдөр Кремльд “Газпром” НХН-ийн удирдах зөвлөлийн дарга, захирлуудын зөвлөлийн орлогч дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзжээ.

Уг уулзалтын хүрээнд . Тус маршрутаар БНХАУ-д жилд 50 тэрбум куб.м хий нийлүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай, зардал багатай байх дүгнэлт гарсныг мэдэгдэж, хөрөнгө оруулалтын өмнөх үе шат буюу ТЭЗҮ болон “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дээрх санал, дүгнэлтийг сонссоны дараагаар “Сибирийн хүч-2” хийн хоолойн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах зөвшөөрлийг олгож байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэх юм. Түүнчлэн Ерөнхий сайд ажээ.

2020 онд “Газпром” НХН нь нийт 1,8 их наяд рублийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 1942 км хийн хоолой барих, 114 цооног шинээр гаргах, байгалийн хий хадгалах газар доорх байгууламжаа 180 сая шоо метрээр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн “Хойд урсгал 2” (Северный поток - 2) сувгийг байгалийн хийгээр хангах хийн хоолойн барилга, мөн Ямалын хойгийн орд газрын бүтээн байгуулалтын ажлыг Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер онцолсон байна.

Эх сурвалж: Посольство Монголии в РФ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.