СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-03-28

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварын эхний үед хамар бүтүүрэх, толгой өвдөх зэрэг хөнгөн шинж тэмдэг илэрч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Манай улсад бүртгэгдсэн 12 тохиолдлын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Бид нарын хувьд үүргийн онгоцоор ирсэн бүх иргэдээ тусгаарлан, хяналтад аваад байгаа. . Батлагдсан тохиолдлууд хаагуур зорчсон, хэд хоногийн дараа шинж тэмдэг илэрч байгааг хянаж судалж гаргадаг. Уг судалгаагаар 2-12 хоногийн дараа шинж тэмдэг илэрч байна.

Манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудыг харахад ихэвчлэн хамар битүүрэх, загатнах, толгой өвдөх, бие сульдаж ядрах, хоолой өвдөх, бие арзайх, дотор муухайрах гэсэн шинж тэмдгүүд илэрч байна.

. Гаднаас ирж байгаа иргэдийн хувьд хуурай уур амьсгалтай энэ үед дээрх шинж тэмдгээ анзаарахгүй өнгөрөх тохиолдол байна. Өвчилсөн өвчтөнүүдийн клиникийн явц удаан сар гаруй эмчийн хяналтад байна. Эмнэлзүйн шинж тэмдэгтэй байх хугацаандаа халдвар тараах тул бид нарын ажиглалт, тандалт, тусгаарлалтын хугацаа бол сар гаруй болохоор байна. Тусгаарлалтын хоногийг 14-өөс 21 хоног болгосон явдал нь өвчилсөн хүмүүсийн эмнэл зүйг харахад зөв арга хэмжээ болсон гэж харахаар байна. ” гэдгийг дурдав.

Манай улсад бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь нууц үеийн төгсгөл эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн балархай илрэх үед нь илрүүлсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс ямар улс орноор хэдэн хоногоор хаагуур явсан талаар асуумж авч хүн бүр дээр нарийвчлан судалж, эрсдэлтэй бүлгээ ХӨСҮТ олоод авч байгаа юм.

Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд хөнгөн байгаа учраас дахин давтан шинжилгээ хийж байгаа. Энэ үед нь халдвар илэрч байна.

Үүргийн онгоцоор ирсэн хүмүүс тусгаарлагдсан юм чинь бид нар аюулгүй гэж бодож болохгүй. Гадагшаа явсан, дээрх хүмүүстэй уулзсан хүмүүст хамрын ханиад маягийн шинж тэмдэг илэрсэн толгой өвдөх, бага зэргийн халуурах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад 119 утсанд хандах хэрэгтэй. Одоогоор коронавирусийн тохиолдол бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн.

Батлагдсан тохиолдлын өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой. Цаашид уушгинд нөлөөлж хүндэрдэг. Нэг хэвтсэн өвчтөн 6-7 долоо хоног эмнэлэгт хэвтэж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.