МҮСБХ-ны залуу тамирчдаа дэмжих бодлогын хүрээнд Тайванийн Зунзөү их сургуультай байгуулсан гэрээний дагуу Д.Баясгалан, Э.Саруул-Эрдэнэ, Э. Сугар-Очир нар тэтгэлэгтэй суралцаж, сагсан бөмбөгөөр хичээллэхийн сацуу Тайвань улсын Оюутны лигийн дээд төвшин буюу 1-р дивизонд анх удаа медаль хүртэж түүхийн хуудсыг нэгээр нэмлээ.
Өнгөрөгч долоо хоногт буюу энэ сарын 22-ны өдөр Тайваний оюутны лиг өндөрлөсөн ба манай залуусын тоглодог Зунзөү их сургуулийн баг хүрэл медаль хүртлээ. Тус сургууль нь 1969 онд байгуулагдсанаасаа хойш түүхэндээ анх удаа оюутны дээд лигээс медаль хүртэж буй нь энэ юм.
Монгол залуус маань амжилттай тоглож гараагаа зөв эхлүүлсний үндсээр Тайванийн ахлах сургуулиудаас Монгол хүүхдүүдийг авах хүсэлтээ илэрхийлж байгаа сайхан мэдээг МҮСБХ-оос мэдээллээ.
Манай тамирчин Д.Баясгалан болон түүний багийн хамтрагч Bamba нарын нэг өдрийн амьдралаар нэвтрүүлэг бэлдсэнийг толилуулж байна. Тайванийн сургуулиуд оюутнуудаа хэрхэн бэлтгэдгийг энэхүү нэвтрүүлгээс үзээрэй.