Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр болж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр долоон төрлийн арга хэмжээг хэрэгжүүлэх болсноо зарласан билээ.
Үүнд, 2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд аж ахуйн нэгж, компаниудыг НДШ-ээс чөлөөлөх
2020 оны 04.01-10.01 хүртэл зургаан сарын хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлст ХАОАТ ногдуулахгүй байх заалтууд орсон.
Харин иргэдийн хүсэлтээр дараах заалт нэмж орсон болохыг дөнгөж сая Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс нэмж мэдээллээ.
Үүнд, Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр 04.01-10.01-нийг хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөх боломжийг нэмж олгохоор болсон байна.