Энэ жил монгол улсын хэмжээнд 28 мянга гаруй хүүхэд Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангиа төгсөж, их дээд сургуульд элсэн суралцана. Гэвч коронавирусийн тархалтаас үүдсэн хөл, хорионоос болж хүүхдүүд ЭЕШ-даа бэлдэх боломж хязгаарлагдаж байна.
Тэгвэл зарим сургуулиуд цахим сүлжээ ашиглан ЭЕШ-даа бэлдэх бломжийг хүүхдүүддээ олгож эхэлсэн. Хөдөө орон нутгийнхан ч мөн цахимаар бэлдэж эхэлжээ. Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр сумын сургууль "Багшийн тслах 800" аппликейшнийг ашиглан ЭЕШ-даа бэлдэх боломжийг хүүхдүүддээ олгож эхэлсэн байна.
Биндэр суманд энэ жил 37 сурагч 12-р ангиа төгсөх бөгөөд аппликейшн ашиглах төлбөрийг сургууль төлж, эцэг эхчүүд интернэтээ хариуцаад “Багшийн туслах 800" аппликейшнээ ашглаж байна.