СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Оюунхорол: НББСШУБХ тэтгэврийг нэмүүлж, хорт хавдрыг эрт илрүүлэх ажлыг хийж чадсан

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд, хийсэн ажлынхаа талаар УИХ-ын Байнгын хороод ажлаа тайлагнаж байна. Өнөөдөр /2020.02.05/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа.

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж бие даасан гурван хууль, хамтарсан гурван хууль, УИХ-ын гурван тогтоолыг хэлэлцэн батлуулжээ. Энэ талаар Байнгын хороон дарга Д.Оюунхорол дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Оюунхорол:

. Ингэснээр хүн амын дунд өргөн тархсан долоон төрлийн хорт хавдрыг оношлох, эрт илрүүлэх тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд суурилуулж чадсан. Өөрөөр хэлбэл, энэ хуулиар эмнэлгийн тоног төхөөрөмжийг сайжруулах нөхцөл бүрдсэн. Нас барагсдын 65 хувь нь 4 төрлийн хорт хавдраар нас барж байна гэсэн тооцоо судалгаа гарсан. НББСШБХ уг хуулийг баталснаар хавдрыг бууруулахад томоохон алхам хийж чадсан. Хоёрдугаарт, зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг УИХ-ын гишүүн Д.Гарамжав нарын гишүүд санаачлан батлуулсан. Олон жил яригдсан энэ хуулинд 1990 оны эхээр тэтгэвэрээ бага тогтоолгосон ээжүүд хамрагдсан. Ингэснээр 21,208 ээж тэтгэврээ 50000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд шаардлагатай 12 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгснөөрөө уг асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадлаа. Мөн Инновацийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлуулсан. Төр хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг мөн энэ чуулганаар шийдвэрлүүж чадсан. Багш нарын цалин багадаа 96 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэт олон чухал хууль, тогтоомжуудыг энэ намрын чууланаар хэлэлцүүлж батлууллаа” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.