СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2020-03-27

LIVE: Н.Номтойбаярт хариуцлага тооцсон шигээ ЖДҮДС-гаас зээл авсан гишүүддээ хариуцлага тооц гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

УИХ-ын нэр бүхий гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ЖДҮДС-аас хувьдаа болон хамаарал бүхий компанидаа зээл авсан нь олон нийтэд ил болсон. Дуулиан, шуугиан дагуулсан энэ хэрэгт холбогдсон 49 гишүүн өнөөг болтол хариуцлага тооцоогүйгээр барахгүй улсад учруулсан хохирлоо нэг нь ч эргүүлэн төлөөгүй байгаа.

Харин “Иргэд хариуцлага нэхэх эрх” ТББ-ын зүгээс ЖДҮ-ийн хэргийг нэхэн сануулж, нэр бүхий УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцож, хувьдаа завшсан олон тэрбумаар яригдах мөнгийг ЖДҮДС-нд буцаан төлүүлэхийг шаардаж байгаа юм. Энэ талаар “Иргэдийн нэхэх эрх” ТББ-ын тэргүүн Х.Алтанхуяг урьд нь Хүнс хөдөө хөнгөн үйлдвэрийн яаманд мэдэгдэл хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шаардлагын хариуг ирүүлээгүй байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр МАН-д дээрх шаардлагыг хүргүүлж буйгаа мэдэгдэв. Учир нь ЖДҮДС-гаас зээл авсан эрхмүүдийн дийлэнх нь МАН-ын гишүүд учраас МАН-ын дарга У.Хүрэлсүх зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож, намын гишүүнээс хасах, УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авч ажиллах шаардлагыг хүргүүллээ.

Уг шаардлагыг МАН-ын хуулийн зөвлөх хүлээн авч холбогдох хүмүүст уламжлахаа мэдэгдэв. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.