СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Халдвар авсан 11 иргэний биеийн байдал тогтвортой байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Өнөөдрийн байдлаар дэлхийн хагас сая хүн халдвар авч, 201 оронд халдвар бүртгэгдээд байна. Коронавирусийн хоёр дахь давлагаанд залуучууд өвчилж байна. Тухайлбал дэлхий даяар 10-45 насны идэр насныхан коронавирусийн халдвараар өвчилж байгаа юм.

Сүүлийн үед БНХАУ-д зөөвөрлөгдөн орж ирэх нь нэмэгдсэн тул гаднаас авах нислэгүүдээ өнөөдрөөс цуцалсан. Түүнчлэн  хэмээв.

 ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-нөөс хойш 3633 иргэн тусгаарлагдсанаас өнөөдөр 2816 иргэн тусгаарлах байранд байна. Дархан-Уул аймагт 34, Баянбуурал амралтад 149 иргэнийг Алтанбулаг боомтоос түргэн гал тэргээр авчирч тусгаарлалаа. Галт тэргэнд 11 эмч ажиглалт хийж хамт явж тусгаарлагдсан байгаа.

Цаашдаа тусгаарлах байрууд болон эмч, эмнэлгийн ажилтнуудын бэлэн байдлыг хангасан. Иргэдийн дунд яагаад 21 хоног тусгаарлахаар болов гэж байгаа. Олон улсын судалгаа шинжилгээгээр халдварын нууц үе 5,5-19 хоног байна гэсэн тул 21 хоног тусгаарлахаар болсон. .

Түүнчлэн өнөөдөр 19:00 цагт ЭМ-ийн сайд дэлхийн эрүүл мэндийн сайд нартай цахим хурал хийнэ. Мөн 20:00 цагт БНХАУ-ын эрүүл мэндийн төвтэй эмчилгээний асуудлаар цахим хурал хийхээр болсон.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 96 иргэнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тандалтаар уушгины хатгалгаатай 28 иргэнээс шинжилгээ авахад илрээгүй. Халдвар авсан 11 иргэний ойрын 71 иргэнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Ойрын үед үүргийн дөрвөн онгоцоор ирсэн зорчигчдыг шинжилгээнд хамруулж дуусах гэж байна.

Гуравдугаар сарын 25-нд ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор ирсэн нэг иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдрийн байдлаар сэжигтэй зургаан иргэний шинжилгээний хариуг хийж байна. Халдвартай 11 иргэний биеийн байдал тогтуун байна.

 ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Гуравдугаар сарын 26-нд дэлхий дахинд COVID-19-ийн 465,915 тохиолдол, 21,031 нас баралт мэдээлэгдсэн. Одоогоор хагас сая хүн халдвар аваад байна. .

Тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын сонголт биш харин үүрэг гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолсон. Коронавирус нь агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжиж байна. Тиймээс гараа сайн угаах, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.