СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Оффшорын 300 тэрбум төгрөг хаачсаныг иргэний нийгмийн төлөөллүүд асууж байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Оффшороос орж ирсэн 300 тэрбум төгрөг ямар зориулалттайгаар хаана байршиж байгаа талаар “Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”-ээс АТГ-ын дарга З.Дашдаваад асуулга тавьж, шаардлага хүргүүлснийг шууд дамжуулж байна.

“Хохирогчдийн эрх ашгийг хамгаалах шударга  төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг:

Монгол улсад 2019 онд их хэмжээний мөнгө орж ирсэн. Энэ  онд оффшороос 300 тэрбум төгрөг орж ирсэн ч тэр талаарх мэдээлэл ил тод бус байна. Мөн МАН-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээсээ хандив авахгүй гэж хэлсэн нь хардлага төрүүлэхэд хүргэж байна. Дубайн гэрээ, Оюутолгой, Авлига албан тушаалын хэрэг гэх зэрэг олон асуудлаар өмнө нь шаардлага тавьж байсан.

Ахмад настан:

Зээлгүй 194 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер өгнө гэж мэдэгдсэн. Оффшороос орж ирсэн 300 тэрбум төгрөгөөс  194 тэрбум төгрөгийг өгөх хэрэгтэй гэж үзэж байна.  Бид энэ асуудалд тууштай тэмцэнэ гэдгээ илэрхийлж байна. Ард түмний мөнгө гэж байдаг төрийн мөнгө гэж байдаггүй. АТГ хэвлэл мэдээллээр мөнгө орж ирсэн гэж мэдээллэхээс бус тэр мөнгийг юунд хэрхэн зарцуулж байгаагаа мэдэгдэхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Иргэдийн татвар төлөгчдийн мөнгийг юунд зарцуулж байгаагаа шилэн дансаар гаргах хэрэгтэй. Шилэн болгож улсын өрөө дар, эсвэл  эмнэлэг барих шаардлагатай гэв.

“Манан дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл”-ээс Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор хураагдсан их хэмжээний долларыг улсад төвлөрүүлэх эсэх зэрэг нийт 19 хэрэгтэй холбоотой  асуулгыг АТГ-т хүргүүлж байгаа юм байна.

Жагсагчид Улсын шилэн дансанд оффшор бүсээс орж ирсэн мөнгөний хэдийг нь хурааж, хэдэн төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй тайлагнахыг шаардав.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.