СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Нүүрс тээврийн жолооч нар уртын тээврийн үнэ нэмэхийг УУХҮ-ийн сайдаас шаардлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
4 жилийн өмнө

Нүүрс тээврийн жолооч нар өнөө өглөө ажил эхлэх үед уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны гадна маск тарааж, уртын тээврийн үнэ нэмэхийг УУХҮ-ийн сайдаас шаардлаа. 

Нүүрс тээврийн жолоочид "80+" аяныг өрнүүлсэн бөгөөд аяны хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Учир нь Өмнөговь ймгийн Цогтцэций суманд нүүрс тээвэрлэж, ажил амьдралаа залгуулдаг 14 000 орчим жолооч байдаг бөгөөд тэдний нэг хэсэг нь "уртын тээвэр" буюу Таван толгойн нүүрсний ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэлх 230 км замд нүүрс тээвэрлэдэг. Харин нөгөө хэсэг нь "богинын тээвэр" буюу Цагаан хаднаас цааш Ганц модны боомт/хил/ хүртэлх 23 км замд нүүрсээ тээвэрлэдэг.

Гэвч өнөөдрийн байдлаар уртын тээвэрт нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар тонн тутмыг нь 50 юань/23 мянган төгрөг/-аар тээвэрлэж байгаа бол богинын тээврийн жолооч нар хоёр дахин илүү зардлаар буюу тонн тутмыг нь 130 юань/49700/-аар тээвэрлэж байна. 

Өөрөөр хэлбэл,

Тиймээс жолооч нар болон тэдний ар гэрийнхэн нэгдэж энэхүү гажиг тогтолцоог өөрчилж өгөхийг УУХҮЯ, Зам тээвэр хөгжлийн яам зэрэг холбоглох яам, тамгын газруудаас шаардаж, удаа дараа жагсаал, цуглаан зохион байгуулаад ч амжилтанд хүрэлгүй өнөөдөртөө золгожээ. 

. Арга ядсан жолооч нар болон тэдний гэргий нарын холбоо хамтран УУХҮЯ-ны гадна "маск тараах" арга хэмжээ зохион байгуулж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас дээрх асуудалд анхаарал хандуулахыг дахин хүсч байгаа нь энэ юм. 

Коронавирусийн халдвар тархсан энэ үед "олныг хамарсан жагсаал, цуглаан хийж болохгүй" журмыг дагаж дээрх арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд хэрэв шаардлагад хариу өгч, арга хэмжээ авахгүй бол халдварт өвчнийг үл хэрэгсэн тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ нүүрс тээврийн жолооч нар, тэднийг нэгтгэсэн "Баянзам тээвэрчдийн холбоо" ТББ, "Нүүрс тээврийн жолооч нарын гэргий нарын холбоо" ТББ-ын төлөөлүүд хэлж байна. 

Уг нь ЗТХ-ийн сайд нүүрс тээврийн жишиг үнэ гэх журам гаргаж өгсөн ч энэ журмыг мөрдөж ажилладаггүй байна

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.