ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень улсад энэ долоо хоногт коронавирусийн халдварын гурван тохиолдол анх удаа бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Чечений Засгийн газрын танхимд удирдагч Рамзан Кадыров мэдэгдэл хийсэн байна.
Тэрээр халдварт өвчнөөс сэргийлэх хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэд болоод халдвар авсан хүмүүсийг үхлийн ялаар шийтгэх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Рамзан Кадыров “хэрэв надаас асуудал үүсгээд байгаа хүмүүсийг яах вэ гэж асууж байвал устга гэж хэлнэ. Зөвхөн өвчин авсан хүмүүсийг ч биш гэр бүлийг нь, ах эгч, хөрштэй нь хамт шийтгэх хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Хорио цээр зөрчсөн иргэдээс гадна коронавирусийн талаар худал мэдээлэл тараасан хүмүүсийг ч мөн хүндээр шийтгэх тухай мэдэгдсэн байна. Халдварын эхний тохиолдол илэрсний дараа мягмар гарагаас эхлэн зоогийн газрууд, кафе зэрэг олон нийтийн газруудыг хаах шийдвэр гаргажээ.
Эх сурвалж: The Moscow Times